|
Видео

Шинэ мэдээ

Монголоос олдсон эртний хүний гавлын ясыг судалжээ

Монголоос олдсон эртний хүний гавлын ясыг судалжээ

Монголын зүүн хойд нутгийн Салхитын хөндийгөөс олдсон хүний гавлын ясыг судалж үзэхэд энэхүү бүс нутгаас одоогийн байдлаар олдсон хамгийн эртний орчин үеийн хүн болох нь тогтоогдсон тухай Оксфордын их сургуулийн судалгаанд мэдээлэв.
"Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, гавлын ясын хамаарах үеийг радиокарбон ашиглан тогтоож, ДНХ-г шинжилсний дүнд Монголоос олдсон цорын ганц "Плейстоцен хоминин”-ы үлдэгдэл болох нь тогтоогдсон ажээ. Энэ төрлийн хүн нь ойролцоогоор 34-35 мянган жилийн өмнө амьдарч байжээ.
Уг гавлын яс бараг бүтэн байсан бөгөөд магнай болон хамрын яс нь хэвээр хадгалагдан үлдсэн байжээ. Оксфордын их сургуулийн судлаачид энэхүү төрлийн хүмүүсийг 34950-33900 жилийн өмнөх үед хамаарна хэмээн үзэж буй нь одоогоор тогтоогоод байгаа ижил төрлийн хүмүүсийн амьдарч байсан цаг хугацаанаас найман мянган жилийн өмнө аж. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler