|
Видео

Шинэ мэдээ

Умард Солонгос Вьетнамын замаар замнана

Умард Солонгос Вьетнамын замаар замнана

 


Хойд Солонгос өөрийн төвлөрсөн социалист эдийн засгийг нээлттэй болгоход бэлэн байгаа гэдгээ мэдэгдээд, эдийн засгийн загвараараа Вьетнамын хөгжлийн загварчлалыг ашиглах бодолтой байгаа гэдгээ өгүүлэв. 

Ханой нэг намын тогтолцоотой, хатуу хяналттай, хянан шалгах албад нь чанга ажилласнаар эдийн засгаа чөлөөт зах зээлийн замаар хөгжүүлж байгаа билээ. Тэдний явуулж буй энэ бодлогыг Хойд Солонгос ихэд сонирхож байгаа гэнэ шүү. 
Хэрэв Пхеньян зах зээлийн эдийн засгаар замнах шийдвэр гаргавал одоогийн байгаа дэглэмээ тогтвортой байлгахыг хүсэх нь мэдээж. Умард Солонгос Хятад, Вьетнамын загварчлалыг нэлээн эртнээс судалж байгаа гэнэ. Энэ сарын сүүлээр Ханой АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж буй. 
Өнөөгийн Умард Солонгос 1980-аад оны үеийн Вьетнам улстай олон талаараа төстэй юм. Вьетнамын Коммунист нам 1945 оноос хойш улсаа удирдсан билээ. Тэгвэл Солонгосын Хөдөлмөрийн нам мөн цагаас эхлэн Умард Солонгосыг удирдсан байдаг. 
 

Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler