|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Н.Мадуро цэргийн зэвсэглэлийг бэхжүүлэх амлалт өглөө

Н.Мадуро цэргийн зэвсэглэлийг бэхжүүлэх амлалт өглөө

 


КАРАКАС. /Xinhua/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт "Ангостура-200" цэргийн сургуулилтын үеэр үг хэлэхдээ, улс орныхоо агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг шинэчлэн сайжруулна гэж амлажээ.

Миранда мужийн Гуаикайпуро өндөрлөгт байрлах Венесуэлийн Агаарын цэргийн хүчин цэргийн сургуулилтын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн "9M317” болон "Igla-S" зэрэг газар-агаар ангиллын дунд зайн тусгалтай пуужингуудыг байрлуулсан байна. "9M317” пуужин нь 50 км-ын зайд цохилт өгөх боломжтой бол "Igla-S" нь 6 км зайд цохилт өгөх боломжтой зөөврийн пуужин юм.

Цэргийн техникүүдийг үзэж сонирхох үеэр Н.Мадуро, "батлан хамгаалах салбарыг бэхжүүлж, зэвсэгт хүчнээ дэлхий дээрх хамгийн орчин үеийн пуужингийн зэвсэглэлээр тоноглоход Венесуэлийн Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн хот, тосгонуудын аюулгүй байдлыг хангах үүднээс агаараас эсэргүүцэн хамгаалах "Igla-S" загварын мянга мянган пуужинг зэвсэгт хүчинд нийлүүлнэ гэж тэрбээр нэмж хэлжээ.

Уг цэргийн сургуулилтыг 1819 онд Венесуэлийн тусгаар тогтнолыг авчирсан Ангостура хотын түүхэн тулалдааны 200 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх аж. 

Montsame.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler