|
Видео

Шинэ мэдээ

Н.Мадуро түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилтыг эхлүүлжээ

Н.Мадуро түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилтыг эхлүүлжээ

Ардын журамт цэргүүдийг оролцуулсан "Ангостура-200" цэргийн сургуулилтад Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хүрэлцэн иржээ. Сургуулилт Миранда мужид эхэлсэн байна.  
Сургуулилт эхлэхийн өмнө тэрбээр цэргийхэнтэй уулзаж, цэргийн техникийг үзэж сонирхжээ. Сургуулилтад оролцогчдод үг хэлэхдээ тэрбээр армийг шинэчлэн сайжруулах, орчин үеийн зэвсэглэлийг худалдан авахад нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
Ангостурын конгрессын 200 жилийн ойд зориулагдсан тус цэргийн сургуулилт нь энэ сарын 10-15-нд үргэлжлэх аж. Венесуэлийн тусгаар тогтнолыг 1819 онд Ангостур хотод зарлаж байжээ.
Венесуэл дахь улс төрийн хямралыг зохицуулахын тулд эрх баригчид цэргийн хүч ашиглах боломжийг үгүйсгэхгүй байна гэж АНУ мэдэгдэж буй энэ үед сургуулилт болж байгаа юм. Энэхүү сургуулилт нь түүхэндээ хамгийн том сургуулилт хэмээн Н.Мадуро өмнө нь мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler