|
Видео

Шинэ мэдээ

Засаг дарга Д.Оросоо хувийн хэвшилтэй хамтран Хараагүйчүүдийн газрыг дээрэмджээ

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог цагтаа нэлээд чансаатай хуульч явсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Тэгтэл хуулиа маш сайн мэддэг Засаг дарга Д.Оросоо Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны газраас хумсалж, "ЦЭБ” ХХК-д орон сууцны барилга бариулах эрх олгожээ.


Уг нь Хараагүйчүүдийн Үндэсний холбоо нийт 1,2 га газраа 2012 онд баталгаажуулан, кадастрын зураг болоод бусад бичиг баримтаа бүрдүүлсэн байна. Харин Оросоо 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Энхтайван гэгчийн нэр дээр Хараагүйчүүдийн газраас 800 метр,кв газрыг нь шууд таслан өгөх зөвшөөрөл олгосноор ЦЭБ компани орон сууцны барилга барихаар хашаагаа хатгаад авчээ. Үүнээс үүдэн хараагүйчүүд хаагуур гарч орохоо мэдэхгүй будилах гэх мэтээр амьдрах эрхээ их хэмжээгээр хасуулаад байгаа гэнэ.

Үүнээс гадна барилга баригдаж эхэлбэл цэвэр бохир, дулааны шугамыг нь хүртэл тасалж, зайлуулахаас эхлээд хараагүйчүүдийн тайван амьдрах эрхэнд нь шууд халдах юм байна. Иймээс Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гэрчилгээтэй газрыг дэрэмдэн, хувийн хэвшлийнхэнд өгөх асуудлаа эргэн харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнлэг хандахыг хараагүйчүүдийн зүгээс хүсч байгаа юм байна. Хэрвээ энэхүү асуудлаа эргэн харахгүй бол Хотын дарга Э.Бат-Үүлд хандаж, эрхийнхээ төлөө тэмцэнэ гэдгээ ч илэрхийлж байсан юм.


Ингэхийн учир нь Монголын хараагүйчүүдийн холбооныхон энэхүү газартаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв барихаар төлөвлөж байсан аж. Ийнхүү ажлаа эхлүүлж амжаагүй байхад хувийн компани газрыг нь улаан цайм дээрэмдсэнд ихэд бухимдалтай байгаа юм байна.
Үнэхээр ч Засаг дарга болохоороо хотын газраас дур мэдэн өгч, хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг хүмүүс болиосой.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13802

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler