|
Видео

Шинэ мэдээ

Баярын өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Баярын өдрүүдэд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлийн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах А/05 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилов. Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм. 
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.


 

Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь
02 сарын 16, 17, 18
Тайлбар
1 Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981 24 цаг Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2 Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn–ээс авна уу./ 10-16 цагийн хооронд
3 Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет - 10-16 цагийн хооронд
4 Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ 11-631108
ХУЭМТ 98008082
ХУНЭ 11-379258
БЗНЭ 11-454004
СБНЭ 11-350790
БГЭМТ 11-362539
ЧДЭМТ 11-314587
24 цаг
5 Нийслэлийн түргэн тусламжийн төв
Хүүхэд, насанд хүрэгчид
103
70110103
24 цаг
6 Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 325731 10-16 цагийн хооронд

Доорхи зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.

  1. Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
  2. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  3. Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
  4. Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
  5. Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
  6. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
  7. Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
  8. Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
  9. Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
  10. Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
  11. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
  12. Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
  13. Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
  14. Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
  15. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
  16. Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
  17. Ууцыг халуун газар хадгалахгүй байх
  18. Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
  19. Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
  20. Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
  21. Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
  22. Хамгаалалтын бүс хэрэглэх
  23. Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
  24. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.


 


 


 


 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler