| |
Акустик халдлагын улмаас 14 хүн бэртэж гэмтжээ
2017 оны хавраас хойш 2018 оны намар хүртэл үл мэдэгдэх дуу чимээний нөлөөний улмаас Куба дахь Элчин сайдын яаманд дипломатч болон тэдний гэр бүлийн гишүүд болох нийт 14 хүн бэртэж гэмтсэн тухай Канадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
"Бэртэж гэмтсэн дипломатчдын тоо 14 болсон. Хамгийн сүүд 2018 оны 11 дүгээр сард ийм тохиолдол бүртгэгджээ. Бие нь тавгүйрхсний улмаас хүмүүс эмнэлгийн үзлэгт тогтмол ордог хэдий ч ямар учраас тэдний бие тавгүйрхэх болсон нь одоог хүртэл тодорхойгүй байна” хэмээн тус яамны мэдэгдэлд дурджээ.
"Гавана хот дахь дипломат ажилтнуудынхаа хагасыг нь үлдээх шийдвэрийг бид гаргасан. Канад улс нь Куба улстай эерэг, бүтээлч харилцаатай бөгөөд Гавана дахь Канадын дипломат ажилтнуудын бие тавгүйрхсэнтэй холбоотой асуудлаар бид Кубын эрх баригчидтай нягт хамтран ажилласаар байх болно" гэж тус мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.