|
Видео

Шинэ мэдээ

American airlines Кубад анхны ажлын өргөөгөө нээв

American airlines Кубад анхны ажлын өргөөгөө нээв

 

АНУ-ын "American Airlines” авиакомпани Куба улсад анхны төлөөлөгчийн газраа нээлээ хэмээн "El Nuevo Herald” сонин мэдээлэв. Хоёр улсын хоорондох шууд нислэг 55 жилийн өмнөөс зогсоод байсан билээ. Гэвч Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Кубатай харилцах харилцааг эргэн харж, хориг арга хэмжээг зөөлрүүлсний үр дүнд хоёр улс дипломат харилцаагаа сэргээж, Элчин сайдын яамаа харилцан нээж, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн шууд нислэгээ сэргээсэн юм.

2016 оны есдүгээр сараас хойш Кубатай агаарын байнгын харилцаа холбоогоо сэргээсэн АНУ-ын гурав дахь авиакомпани нь "American Airlines” болж байна. Тэр үед "United Аirlines” эрх чөлөөний арал руу шууд нислэгээ сэргээж Майами-Сиенфуэгос, Майами-Ольгин чиглэлд нисэх болжээ. АНУ-ын Флорида мужийн Майами хотоос Кубын нийслэл Гавана хүртэл ердөө 150 км зайтай. Харин Цагаан ордны шинэ эзэн Дональд Трампын гэнэтийн, ха­чир­халтай зарлиг, шийд­вэрийн улмаас "American Airlines”-ийн хөрөнгийн үнэлгээ таван тэрбум ам.доллараар буурчээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler