|
Видео

Шинэ мэдээ

АНУ Куба руу нислэг үйлдэхийг зөвшөөрөв

АНУ Куба руу нислэг үйлдэхийг зөвшөөрөв

 

Америкийн иргэний агаарын тээврийн компаниудыг энэ намраас эхлэн Куба руу нислэг хийхийг АНУ-ын эрх бүхий газар зөвшөөрлөө.

 

АНУ-ын Тээврийн яамны мэдэгдсэнээр, иргэний агаарын тээврийн зургаан компанид, тэдгээрийн дотор  "American Airlines” болон "Southwest Airlines”-т Куба руу нислэг үйлдэх зөвшөөрөл өгчээ.

Хуваарьт нислэгийг эргэн  сэргээхээр өнгөрсөн оны 12 дугаар сард тус хоёр улс тохиролцсонтой холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.

Америкчуудыг аялал жуулчлалаар Куба руу явахыг АНУ хориглосон хэвээр байгаа юм. Харин хуваарьт нислэг хийснээр хоёр улс хоорондын бизнес болон соёлын аялал жуулчлалын түвшин нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.

Тус хоёр улс 2015 оноос хойш харилцаагаа сайжруулахыг оролдсоор байна. Хагас зуун жил гаруйн  дараа буюу өнгөрсөн онд тус хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler