![]() |
“Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг хувьчлалд нөлөөлсөн булхайг дэлгэнэ гэв
"Иргэний эрхийн тунхаглал” нийгэмд үйлчлэх ТББ-аас өнөөдөр /2019.01.22/ өдөр "Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагаас Засгийн газраас "Салхитын орд”-ыг авсан шигээ "Асгатын мөнгөний орд”-ыг аврах хэрэгтэй тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
Засгийн газрын 2017 оны 2-р сарын 10-ны өдөр батлагдсан 23-р тогтоолд тодорхой 4 заалт байдгийг анхаарна уу. Дээрхи асуудалд МАНАН-ын Засгийн газраас үүдэлтэй "Худалдаа хөгжлийн банк" болон олон олигархууд холбогдсон тухай "Иргэний эрхийн тунхаглал” ТББ-ын зүгээс дэлгэх аж.
Асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газраас үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болгосон. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн харьяа яамдад чиглэл өгсөн байдаг ч "Монголиан Копр Корпорейшн" компани /Худалдаа Хөгжлийн банк угшилтай компани/ эсэргүүцэл үзүүлсэн. Гэтэл Засгийн газар "Иргэний эрхийн тунхаглал” ТББ-ын нэхэмжлэлд дурьдагдсан шаардлагыг биелүүлж, харьяа яам, тамгын газрууд нь хийх ёстой ажлаа хийхгүй улс хохироод байгааг тус ТББ-ын зүгээс эсэргүүцэж " …Энэхүү 49%-ийн будлианыг улс төрчид бүгд мэдэж байгаа ч санаа тавьдаггүй. Иймд хуулийн дор нэгдсэн тэгш эрхийн хүрээнд бидний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангана гэдэгт итгэлтэй байна. УИХ-аар шийдвэрлэх ёстой асуудлыг тогтоолын МАНАН-ын Засгийн газар дангаараа шийдэж 330дугаар тогтоол үйлдсэн нь ИРГЭДИЙН ЭРХ АШИГТ НОЦТОЙ НӨЛӨӨЛНӨ хэмээн дүгнэж байна… ” гэв.
