|
Видео

Шинэ мэдээ

Бээжин хот жолоочгүй автобустай болно

 

Бээжин хот жолоочгүй автобустай болно

 

Нийтийн тээврийг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд Бээжин хотын захиргаа 2022 оноос жолоочгүй автобус замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ. Бээжин хотын нийтийн тээврийн компани, "Mobileye” компани хоёрын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар хотын анхны жолоочгүй автобуснууд өндөр технологийн аж үйлдвэрийн паркууд болон жуулчдын хамгийн их зорчдог газруудаар явах гэнэ.


 
Бээжин хотын нийтийн тээврийн компани нь дэлхийн хамгийн том нийтийн тээврийн газрын нэг бөгөөд нийт 1221 чиглэлд 26363 автобусаар иргэдэд үйлчилдэг юм. Харин "Mobileye” нь Израильд төвтэй технологийн компани аж. Тус компани Хятадын "Baidu” компанитай мөн жолоочгүй автомашин хөгжүүлэх төсөлд хамтран ажилладаг байна.


 
Бээжин хотын захиргаа агаарын бохирдлыг бууруулж, замын хөдөлгөөний түгжрэлээс сэргийлэхийн тулд 2020 оны сүүлч гэхэд 10 мянган цахилгаан автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах бүх унаа тэрэгний 60 хүртэлх хувийг бүрдүүлэх юм.



Нийтийн тээврийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Солонгосчууд 6-р сард жолоочгүй автобусаар иргэдэд үйлчлэхээр болоод байна. Харин манай улс утаа их ялгаруулдаг, хуучин автобуснуудтайгаа нийтийн тээвэрт үйлчилсээр байгаа билээ.

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler