|
Видео

Шинэ мэдээ

ХАМГИЙН СҮҮЛИЙН ХҮН БУУСНЫ ДАРАА АВТОБУС ДЭЛБЭРЧЭЭ

ХАМГИЙН СҮҮЛИЙН ХҮН БУУСНЫ ДАРАА АВТОБУС ДЭЛБЭРЧЭЭ

 

 Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу наймдугаар сарын 4-ний өдрийн оройн 23:00 цагийн орчимд БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн чиглэлд явж байсан зорчигч тээврийн том оврын автобусанд гал гарч, зорчигдын ачаа бараа болон зарим бичиг баримт галд өртсөн хэрэг гарсан.

Дээрх автобус БНХАУ-ын "Есөн луу” компанийн эзэмшлийнх бөгөөд осол Бээжин хотоос холгүй орших Ша Хуа Юань суурины ойролцоо гарчээ. Тус автобусанд манай улсын 37 иргэн зорчиж явсан бөгөөд азаар гэмтэж бэртээгүй мэдээлэл ирсэн юм. Ослын дараа иргэдийг "Есөн луу” автобус компанийн зүгээс хоёр хуваан Эрээн болон Бээжин хотын зочид буудалд байрлуулжээ. Ослын газарт тус улсын цагдаагийн газрынхан ажиллаж, автобус компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гал гарсныг тогтоосон гэх ба тус компани даатгалтай тул иргэдийн хохирлыг барагдуулна хэмээн мэдэгджээ.

Осол болсноос нэг хоногийн дараа Бээжин дэх Монгол улсын Элчин сайдын яамнаас хүмүүс ирж, монгол иргэдтэй уулзсан байна. Улмаар Элчин сайдын яамнаас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компанитай холбогдон, тэдний хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллэв.

Дээрх автобусаар зорчиж явсан иргэдийн зүгээс Бээжин дэх Элчин сайдын яам болон Эрээн хот дахь Консулын газраас явуулж буй үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler