|
Видео

Шинэ мэдээ

Сайдын тушаалыг зөрчсөн "И Эс Эм" сургуулийг торгожээ

Сайдын тушаалыг зөрчсөн "И Эс Эм" сургуулийг торгожээ

 


Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах И Эс Эм олон улсын дунд сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тус сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 тоот "Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар баталсан суралцагчдын хичээллэх болон амрах хугацааг зөрчсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байна.



Иймд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Х.Хулан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler