| |
Видео
Шинэ мэдээ
Шуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ
Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж байна.
Хотын даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулж дөнгөж сая дуусчээ. Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир ажиллажээ.
Нийт 43 төлөөлөгч саналаа өгснөөс нэг хүчингүй санал гарч ирж хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ.
Одоо дахин санал хураалт явагдаж хотын даргыг сонгоно.
Т.Гэрэл