|
Видео

Шинэ мэдээ

Антарктидын мөсний хайлах явц түргэссээр байгааг тогтоожээ

Антарктидын мөсний хайлах явц түргэссээр байгааг тогтоожээ

Антарктидын мөсний хайлах явц жил ирэх тусам түргэссээр байгаа бөгөөд сүүлийн 40 жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдсэнийг АНУ болон Германы эрдэмтэд тогтоожээ.

 

Америкийн "Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, 1979-2017 онд хайлсан мөс дэлхийн далайн түвшинг 1.2 сантиметрээр нэмэгдүүлсэн ажээ. 

Түүнчлэн мөсний хайлалтын түвшин энэ зуун гарсаар эрс нэмэгдсэн байна. 1979-2001 онд хайлалтын дундаж түвшин арван жил тутам 48 гегатонн /1гегатонн=1тэрбум тонн/ байсан бол 2001-2007 онд энэ үзүүлэлт 280 хувиар нэмэгдэж, 134 гегатоннд хүрчээ.

"Антарктидын мөс цаашид хайлсан хэвээр байх аваас ирэх хэдэн зуунд далайн түвшин олон метрээр нэмэгдэнэ” гэж Калифорни муж улсын "Ирвин” их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Эрик Ригнот хэлсэн байна. 

sosa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler