|
Видео

Шинэ мэдээ

Аймгийн арслан Б.Лхагвадорж 7-14 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ

Аймгийн арслан Б.Лхагвадорж 7-14 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан "Буянт-Ухаа” цогцолборт болсон. Тус барилдааны үеэр Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, түүнийг ар дагзаар нь хүчтэй унасан нь цахим орчинд цацагдаж, олны дургүйцлыг нэлээдгүй хүргэсэн. 

Гэвч тэрбээр энэ талаараа "Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан" гэх тайлбарыг өгсөн байна.

Харин Аймгийн арслан Б.Лхагвадорж, "Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулах гээд эмнэлэг дээр явж байна. Тэрнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй" гэх тайлбарыг өгч байсан ч тэрбээр өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Улмаар 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler