|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Орост дахин ахуйн хий дэлбэрч орон сууцны хоёр давхар нуржээ

Орост дахин ахуйн хий дэлбэрч орон сууцны хоёр давхар нуржээ

 


Оросын Ростовын бүс нутгийн Шахты хотын орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас хоёр давхар нь нурсан байна.  

"Шахты хотын Хабаровын гудамжинд ахуйн хий дэлбэрсний улмаас орон сууцны 8 болон 9 дүгээр давхар нурсан. Онцгой байдлынхан хэргийн газар ирээд байна" хэмээн Онцгой байдлын яманаас мэдээлжээ.

Нийт 72 айлтай тус орон сууцыг 1993 онд барьсан бөгөөд хийн шугамтай аж.  Дэлбэрэлтийн улмаас дөрвөн айлын орон гэр сүйдэж, 140 хүнийг нүүлгэн шилжүүлэн, таван хүнийг аварсан байна. 

Одоогоор хохирсон хүний тухай мэдээлэл алга байгаа бөгөөд дэлбэрэлт есдүгээр давхарт болсон гэж ТАСС агентлаг мэдээллээ.

 
Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler