|
Видео

Шинэ мэдээ

Махны үнэ буюу эзэнгүй төрийн эмгэнэл

 

Махны үнэ буюу эзэнгүй төрийн эмгэнэл

 

Цагаан сар болох гэж байгаа энэ цаг үед махны үнэ нэмэгддэг. Гэхдээ ингэж огцом нэмэгдэж байсан түүх байхгүй. Энэ бүхэн нь эзэнгүй төрийн эмгэнэлтэй шууд хамааралтай юм.

Улс төрийн гацаанаас болж өнөөдөр Нийслэл хотын даргагүй, ХХААХҮ-ийн салбар сайдгүй байна. Эзэнгүй төрийн эмгэнэл сандал ширээний төлөөх асуудлаа болж жил дамнан үргэлжилж байгаа. МАН/АН-ын гишүүд нь МАНАН-ыг арилгана гэж зүтгэж байгаагаас энэ жүжиг удаан үргэлжлэх төлөвтэйг харуулж байна.

Харин эзэнгүй төрийн энэ эмгэнэлийн хажуугаар Хятадууд ашиг олж байна. Ченжүүд, малчдаас мах хямд авснаар өнөөдөр Хүчит Шонхор зах дээр махны үнэ магнаг болж, удахгүй ховрын бараа болох цаг ирж байна.

Биднийг өөр зуураа "алалцаж” байх хооронд хятадууд боломжийг олж хараад ашиг олж байна. Өмнө нь дотоодын хэдэн махны ченжүүдээ шуналтайгаар нь дууддаг байсан бол одоо мах ихээр авах болсон Хятадуудыг хараах хэмжээнд хүрчээ. Учир нь махны зах зээлд тэдэн шиг ашиг олж байгаа нөхдүүд алга. Уг нь ХХААХҮЯ  сайдтай байгаад, Засгийн газар  ажлаа хийсэн бол өнөөдөр махны үнэ ингэж өсөхгүй байх байлаа.

Ядаж дотоодын хэдэн наймаачдаа дэмжээд ч болтугай махны үнээ бариад байх боломж байхгүй биш байгаа. БЗД-ийн засаг ноён Баясахын аав нь 20 гаруй тэрбумын санхүүжилт/зээл авч байж нөөцийн мах гэгчээр махны үнэ барж байсан цаг саяхан.

60 сая малтай хэрнээ махны үнэ нь тэнгэрт хадсан. Дотооддоо арьс ширээ боловсруулж чаддаггүй арчаагүй улс Дэлхийд байхгүй биз. Уул уурхайдаа анхаардаг шигээ хөдөө аж ахуйн салбараа уналтаас гаргах хэрэгцээ шаардлага байгааг төр засгийн эрх баригчдад дуулгах хэрэгтэй биз.

Өөр зуураа жийлцэж, өвөр түрийндээ би хятад чи хятад гэж нэгнээ чичилж байх энэ хооронд улс орны салбар нэг нэгээрээ унасаар туйлдаа хүрэх цаг ирэх вий...

Dorgio.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler