| |
Видео
Шинэ мэдээ
Үхрийн махны үнэ 20-110 төгрөгөөр буурчээ
Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6460 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7835 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр (1.4%), үхрийн цул махны үнэ 20 төгрөгөөр (0.2%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, Харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 80 төгрөгөөр (1.2%), хонины цул махны үнэ 80 төгрөгөөр (1.1%) буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.