|
Видео

Шинэ мэдээ

Малын хулгайн хэрэг ихсэх хандлагатай байна

 

 

Мал, махны үнэ өссөнтэй холбоотойгоор малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сүүлийн үед малыг бэлчээрт нь нядалж, толгой, гэдсийг нь хаяж явсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, шинэ оны өмнөхөн ердөө хоёр хоногийн дотор Дорнод аймгийн Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр сумдад малыг бэлчээрт нь нядалж, ачиж явсан тохиолдол дараалан гарсан байна.

 

Өнгөрсөн онд Дорнод аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн 93 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил өрнүүлж байгаа ч төдийлөн буурахгүй байна. Учир нь иргэд бог малаа байнгын хариулгагүй орхих, бод малыг олон хоногоор бэлчээрт зөнд нь орхиж байгаа нь гэмт этгээдүүдэд олз болж байна гэдгийг Цагдаагийн газраас анхаарууллаа. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага төлбөртэй хүлээн авч байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler