| |
Видео
Шинэ мэдээ
Баярын өдрүүдээр Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд ажиллана
Мэргэжлийн хяналтын байгууллагаас арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллах аж. Иймд баярын өдрүүдэд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох
- Хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх
- Бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах
- Хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Мөн иргэн та нийслэлд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой аж.