|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзжээ

 


Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзжээ. Тэрбээр өмнөх долоо хоногт "MNC” телевизийн зочны цагаар ярилцлагад орохдоо тун удахгүй гадагшаа ажлаар явахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл тэрбээр "Club de Madrid”-ийн гишүүдийн хамтаар өмнөд хөршийн даргатай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин " улс орны харилцаа, найрамдал, нөхөрлөл бол дундаа асаасан лааны дөлтэй ижил юм. Лааны гэрэл эмзэг учир түүнийг тал талаасаа арчилж, хамгаалах хэрэгтэй болдог” гэж онцолжээ.

Дашрамд дуулгахад энэ өдрүүдэд БНХАУ нээлттэй бодлогынхоо 40 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна.

А.Төмөр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler