|
Видео

Шинэ мэдээ

Ц.Элбэгдорж: Бид сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочин Си Зиньпин БНХАУ-ын даргын хувьд Монголд анхны төрийн айлчлалаа хийж буйд нь талархал дэвшүүлж, Хятадын дэд даргын хувьд 2008 онд мөн айлчлан ирж байсныг нь дурдаад тавтай саатан морилохыг ерөөв. Түүний айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож буйг мөн онцоллоо.  БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлж буй нь түүхэн томоохон үйл явдал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд "Бид сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх ёстой” хэмээв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler