| |
Энэ онд олон арван сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ амиа алджээ
ПАРИС. /АР/. Энэ онд дэлхий дахинд мэргэжлийн 63 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ амиа алдсан байна гэж олон улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байгууллага мэдэгдлээ. Эдгээр амиа алдсан сэтгүүлч дунд Жамаль Хашогги багтжээ.
Францад төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын мэдээлснээр, энэ оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд наад зах нь 63 сэтгүүлч амиа алдсан ажээ. Харин өнгөрсөн онд 55 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ амиа алдсан байна.
Энэ онд Афганистанд 15 буюу хамгийн олон сэтгүүлч амиа алдсан бол Сирид 11, Мексикт 9, Йеменд 8 сэтгүүлч амиа алджээ.
Амиа алдсан сэтгүүлчдийн дийлэнх нь далд зорилготой гэмт хэргийн золиос болсныг тайланд онцлон тэмдэглээд, Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг мөн дурдсан байна.
Үүний зэрэгцээ энэ онд дэлхий даяар нийт 348 сэтгүүлч баривчлагдсан тухай тайланд дурдав.