|
Видео

Шинэ мэдээ

Крымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав

Крымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав

Украин улсын санаачлан өргөн барьсан "Крым, Севастополь, мөн Хар тэнгис болон Азовын тэнгисийн хэсгийг ОХУ цэрэгжүүлж байгаа” тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ олонхын саналаар баталжээ.
Оросын эсрэг чиглэсэн уг баримт бичгийг батлах санал хураалтад дэлхийн 66 орон оролцож, 19 нь эсрэг санал өгсөн бол олонх нь буюу 72 орон түдгэлзсэн байна.
Баримт бичигт "ОХУ эзлэн түрэмгийлэгч гүрний хувиар Крымыг шат дараатайгаар цэрэгжүүлж байгаатай холбоотойгоор НҮБ-ын ЕА "санаа зовниж буйгаа" илэрхийлжээ”. Түүнчлэн Оросоос "Украины нутаг дэвсгэрт”  "цөмийн нисдэг аппарат болон пуужин” зэрэг зэр зэвсэг мөн байлдааны хэрэгсэл нийлүүлж, Крымын хойгт цэргүүдээ байрлуулж байгаагийн улмаас "тус хойгийн тогтворгүй байдал үргэлжлэхэд хүргэж байгаа” тухай мэдээлэлтэй холбоотойгоор "түгшиж буйгаа” илэрхийлсэн байна.
Энэ үйл ажиллагаагаа зогсоохыг НҮБ-ын ЕА ОХУ-аас "шаргуу шаарджээ”. Тогтоолд мөн ОХУ-ын Зэвсэгт хүчин Крымд олон тооны цэргийн сургуулилт хийж байгааг буруушаасан байна. Баримт бичигт онцлон тэмдэглэснээр, ийм үйлдэл нь "бүс нутгийн аюулгүй байдлыг алдагдуулж, байгаль орчинд урт хугацаанд томоохон сөрөг нөлөө дагуулна”.
Үүнээс гадна, Хар тэнгис болон Азовын тэнгист Москвагийн явуулж буй ажиллагаа үргэлжилсээр байгаад НҮБ-ын ЕА "санаа зовниж” байгаа тухай тогтоолд дурдсан байна. Энэ нь Украины хувьд нэмэлт аюул занал учруулж байгаа бөгөөд "бүс нутгийн хэмжээнд тогтвортой байдлыг алдагдуулж байгааг” тэмдэглэжээ.
Украины дээрх тогтоолыг НҮБ-ын ЕА баталсанд ОХУ харамсч буйгаа илэрхийлэв. Энэ тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Полянский мэдэгдсэн байна.
2014 оны гуравдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулсны дараа Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон билээ. Крымын оршин суугчдын 96.77 хувь нь, Севастополийн ард иргэдийн 95.6 хувь нь Оросын бүрэлдэхүүнд орохыг дэмжсэн юм. 2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт гарсны дараа Крымын эрх баригчид бүх нийтийн санал асуулга явуулжээ.
Украины эрх баригчид Крымын хойгийг "түр эзлэгдсэн нутаг дэвсгэр” гэж үзсэн хэвээр байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler