| |
Видео
Шинэ мэдээ
Порошенко Хятадаас аврал эрж байна
Украины ерөнхийлөгч Петр Порошенко Крым, Донбассыг буцаан авч, түүнчлэн "оросын түрэмгийллийг таслан согсооход” Украинд туслахыг БНХАУ-ын дарга Ши Зиньпинээс хүсчээ. Украины төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мягмаргарагт ингэж мэдээлсэн байна.
"Хятад улс Донбассын байдлыг эв зүйгээрзохицуулж, Украины эсрэг оросын түрэмгийллийг таслан зогсооход тус дөхөм үзүүүлнэ гэдэгт найдаж байгаагаа украины төрийн тэргүүн илэрхийллээ” гэж Давосын Дэлхийн эдийн засгийн уулзалт дээр хятад, украины удирдагчид уулзсан тухай мэдээнд дурджээ.
Украины тал Донбассын хямралыг зохицуулах асуудлаар Орост буулт хийх бодолгүй байна гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүний орлогч Константин Елисеев нэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн юм.
С.Инда