|
Видео

Шинэ мэдээ

АТГ: "Капитал" банкинд нэгжлэг явуулж, бичиг баримт хураан авсан

 

АТГ: "Капитал" банкинд нэгжлэг явуулж, бичиг баримт хураан авсан

 

Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байранд АТГ болон ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгалт хийжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэх "Бишрэлт” группийн харьяа "Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаныхан шалгаж байна.

Энэ талаар АТГ-аас "Капитал" банкийг битүүмжилсэн асуудал байхгүй. Харин үзлэг нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Эх сурвалжийн мэдээллээр, прокурорын зөвшөөрлийн дагуу санхүүгийн шалгалт оруулж байгаа бөгөөд өнөө шөнө холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж болзошгүй байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮХС-аас зээл авч, "Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан гэв.

ЖДҮХС-д 2018 оны арваннэгдүгээр сарын 1-6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн "Капитал” банк (Тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг "Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн "Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байдаг. Мөн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг гэх "Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд мөн "Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байдаг аж.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler