|
Видео

Шинэ мэдээ

Капитал банк ЖДҮХС-аас 48 тэрбум төгрөгийн зээл авсан уу?

Капитал банк ЖДҮХС-аас 48 тэрбум төгрөгийн зээл авсан уу?

Эрхэм төрийн түшээдүүд ЖДҮХС-аас толгой дараалан зээл авч, тэр нь хэдийн иргэд олон нийтэд ил болсон. Эхнээсээ хариуцлагаа хүлээж байна хэмээн төрийн өндөр суудлаасаа ч буусан. Иргэдийн хэдхэн саяыг царайчлаад олддоггүй өнөөх сангийн мөнгийг эрхэмүүд дээгүүрээ тэр бумлан хувааж иддэг байсан нь нэгэнт тодорхой болсон.
Тэгвэл ЖДҮХС-гийн мөнгөнөөс Капитал банк мөн л зээл аваад эргэн төлөлт огт хийгдээгүй өдий хүрсэн гэх баримт ил боллоо. Тодруулбал нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа ийм мэдээлэл оруулжээ. "Энэ арай дэндэнээ!!! Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэгч МӨН ҮҮ??? ЖДҮСангаас 48 тэрбум төгрөгийг Капитал банкаар дамжуулан зээлдүүлжээ!!! Харин Капитал банк энэ мөнгийг ЖДҮС-д буцаан төлөөгүй!!! Гэрээнд хяналт тавих ёстой Сангийн яам хаагуур ажиллаад байна вэ??? Энэ олон сангууд жинхэнэ эзэддээ хүрдэггүй, зүгээр л дээдсүүдэд зориулж гаргадаг санхүүжилт юм байна шүү дээ!!!"

Капитал банк өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж мөн үү? Цагаан дээр хараар бичээд, тамга тэмдэг дарсан ийм баримт нэгэнт цахим орчинд тархаж эхэллээ. Энэ талаар Капитал банкнаас тодруулаад эргэж мэдээлэх болно.  

нийтэлсэн:М.Март 
эх сурвалж:Fact.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler