![]() |
Видео
Шинэ мэдээ
Брүүклин Бэкхем шинэ найз бүсгүйтэй болжээ
Цахим сүлжээ хэрэглэгчид өдгөө Дэвид, Виктория Бэкхем нарын 19 настай ууган хүү Брүүклины хувийн амьдралыг ихээхэн ярилцаж буй. Түүнийг жүжигчин Хлоя Морецээс харилцаагаа тасласны дараагаар их олон хүүхэнтэй холбож бичсэн. Тэгвэл хэд хоногийн өмнө Брүүклин Бэкхем шинэ найз бүсгүйтэй болсноо олонд харуулан 21 настай загвар өмсөгч Хана Кросстой цуг явж харагджээ.
Шинэхэн хос Лондон хотноо зохион байгуулагдсан Fashion Awards 2018 шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараах үдэшлэгт хамтдаа оролцоод тэндээс цугтаа явж оджээ. Брүүклин, Хана нар ихэд баяр хөөртэй байсан бөгөөд гараасаа хөтлөлцөж явсан гэнэ шүү. Энэхүү үдэшлэгт Дэвид, Виктория Бэкхем нар мөн уригдсан бөгөөд тэр үеэр Брүүклин шинэ найз бүсгүйгээ эцэг, эхтэйгээ танилцуулсан бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn
