|
Видео

Шинэ мэдээ

Ан, агнуурынхан чуулж байна

"Ан агнуур, загасчлалын үндэсний анхдугаар чуулган" өнөөдөр Цэнгэг ус, байгалийн нөөцийн газарт болж байна.

Монголын Ан, агнуурын холбоо, БОАЖЯ-наас зохион байгуулж буй чуулганаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Жамьянхүү "Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрхзүйн орчин, уламжлал, өнөөгийн байдал-ын талаар, МУИС-ийн профессор, Монголын Ан агнуурын холбооны тэргүүн Р.Самьяа "Агнуурын нөөцийн менежментийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр илтгэл тавьж байна.

Мөн Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан "Монгол орны агнуурын загасны нөөц, ашиглалт, хамгаалал” сэдвээр, "Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Тэмүүжин "Монголын загасчлалын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын зорилт”-ын талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна. Чуулганаар манай улсад агнуур зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх боломж, олзворын ангийн уламжлал, олон улсын туршлага, агнуурын бүс нутгийн менежмент зэрэг ан агнууртай холбоотой олон асуудлыг хөндөж, мөн ан агнуурын үзэсгэлэн гарч байна.

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler