| |
Видео
Шинэ мэдээ
Дорнод аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, судалгааны ажил хийгдлээ
Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2016 онд хийгдсэн Дорнод аймгийн Агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, менежментийн төлөвлөгөөг хэлэлцэн 02 дугаар тогтоолоор дэмжин БОАЖЯ-нд батлуулахаар уламжлаад байна.
Агнуур зохион байгуулалтын ажлыг тухайн бүс нутагт Ан амьтны тухай хуулиар дөрвөн жил тутамд нэг удаа хийдэг бөгөөд Дорнод аймагт хамгийн сүүлд 2012 онд хийгдэж байжээ. Иймд 2016 онд агнуурын амьтдын тооллого, нарийвчилсан агнуур зохион байгуулалт хээрийн судалгааны ажлыг бүх сумдад хийлээ.
Ингэснээр аймгийн нутаг дэвсгэр дэх агнуурын амьтдын тоо толгой тодорхой болж, агнуурын бүс нутаг тогтоогдон, шинэ менежмент хэрэгжүүлэх төлөвлөхөд шинжлэх ухааны байгууллагаас гаргасан тооцоо судалгааг ашиглах боломж бүрдэж байна.
Тооллогын дүн нь хэлбэлзэлтэй.
№ Зүйлийн нэр Нөөц /Ширхэг/
1 Цагаан зээр 699715
2 Халиун буга 1311
3 Хар мөрний хандгай 115
4 Зэрлэг гахай 981
5 Бор гөрөөс 1710
6 Саарал чоно 1344
7 Монгол тарвага 9492
8 Шилүүс мий 280
9 Нохой зээх 100
10 Шар үнэг 3582
11 Хярс үнэг 4378
12 Мануул мий 500
13 Халздай дорго 1700
14 Ойн солонго 3000
15 Өмхий хүрэн 1130
16 Хотны үен 5000
17 Цагаан үен 2500
18 Чандага туулай 1500
19 Бор туулай 8640
20 Заарт харх 2500
21 Бараан хэрэм 1000
22 Жирх 2000
Б.Отгонбавуу