|
Видео

Шинэ мэдээ

Таканойва А.Баасандорж залуу бөхийг зоджээ

Таканойва А.Баасандорж залуу бөхийг зоджээ

Өнгөрсөн жил Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан нь ихээхэн шуугиан тарьсан. Тухайн үед хохирогч болж ихээхэн нөхөн төлбөр шаардаж байсан  Таканойва А.Баасандорж энэ удаад хэрэгтэн болж тодорлоо. Тэрээр өөрийн харъяалагддаг Чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг заасаныг нь мартлаа гэж хэд хэдэн удаа цохьсон байна. Хэдийгээр залуу бөх гэмтээгүй ч нүүр нь хавдсан байдалтай байгаа гэнэ.

 

 Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо дөнгөж хоёрхон сарын өмнө бөхчүүдийн дунд үйлдэгдэж буй бие махбодийн хүчирхийллийг үгүй болгох тухай асуудлыг авч хэлэлцсэн билээ.  Одоогоор холбооноос өөр мэдэгдэл хийгээгүй бөгөөд Таканойва А.Баасандоржид ямар шийтгэл оногдуулах талаар удахгүй мэдэгдэнэ гэжээ.

            Эх сурвалж: Japantimes

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler