| |
Видео
Шинэ мэдээ
Хилийн чанад дахь иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлнэ
Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдэд тулгардаг саад бэрхшээл олон. Ялангуяа БНХАУ-д иргэд суралцах, ажиллаж хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх, дундын зуучлагч гэсэн хүмүүс хөдөлмөрийн хөлснөөс ньзувчуулах, сургуульд хүүхдээ сургахдаа хувь хүмүүст хүсэлт тавих зэрэг зөрчлүүд илэрдэг билээ.
ӨМӨЗО-ндхөдөлмөр эрхэлж, ажиллаж сурч буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулдаг байгууллага зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Эдгээр иргэдэд шуурхай зөвлөмж өгөх зорилготой байгуулагдсан "Шинэ зам” ХХК-ийн захирал Ш.Барсаа, хуулийн "Алтангэрэгэ” фирмийн захирал Р.Булгамаатайалбан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Шинээр эхлүүлж буй үйл ажиллагаа бүхэнголдрилдооортол хэсэг хугацаа шаарддаг. Монгол иргэд юутай ч эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орж, даатгалд хамрагдан, бүртгэлээ баталгаажуулснаар хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрлийн үнэмлэх авдаг болж, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын бүртгэлд хамрагдаж байгаа учраас амь насны баталгааг нь хангах юм.