|
Видео

Шинэ мэдээ

Гамшигт үзэгдлийн улмаас тоггүй болсон аймгууд маргаашнаас хэвийн ажиллагаанд шилжинэ гэв

Гамшигт үзэгдлийн улмаас тоггүй болсон аймгууд маргаашнаас хэвийн ажиллагаанд шилжинэ гэв

 

 

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Баруун аймгуудын нутагт цаг агаарын гамшигт үзэгдэл болж 30-40 м/с хурдтай салхины улмаас ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унасан байдаг. Цахилгааны шон унасны улмаас Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн тав, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт дөрвөн аймгийн 46 суманд цахилгаан тасарсан бөгөөд 27 барилгын дээвэр хийсэж, 254 айлын гэр салхинд хийссэн байна.

 Үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдиг гаргасан байна.

 Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М. Энх-Амар: "Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас баруун бүсийн эрчим хүчний системд гарсан гэмтлийг засварлах, нөөцийг бүрдүүлэх шаардагдах болон ард иргэдэд учирсан хохирлыг арилгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд шийдвэрийг гаргасан.

Үүнд, унасан тулгуур баганыг сэргээн босоход шаардлагатай 391 сая төгрөг болон 168 айлын гэр дахин ашиглах боломжгүй болсон учир шинээр гэр олгох гээд нийт 1.4 тэрбум төгрөгийг хохирол учирсныг шийдвэрлэхээр болсон. Тулгуур багануудын хоёрыг босгосон үлдсэн нэгийг өнөөдөртөө багтаагаад босгоно.  Маргааш гэхэд цахилгаан станцууд хэвийн ажиллаж эхэлнэ.  

Хүчтэй салхины улмаас гэр нь нурж, хийссэн 254 айл бий. Эдгээр айлын 168 гэрийг дахин ашиглах боломжгүй болсон тул шинээр өгөхөөр болсон. Өнөөдөр гэр ачсан машины цуваа ны эхний хэсэг дээрх аймгуудруу хөдөлнө.

Салхины хурдны давтамж нь 10 жилд урсгал эргээд байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглах гэрээнд ашиглалтын баталгаат хугацааг сунгах, 30-40 сахинд тулгуур багана унахгүй байхыг Эрчим хүчний сайдад даалгасан” гэлээ

 Мөн 12 дугаар сарын 1-нээс баруун аймгийн нутгаар, 2-ний өдрөөс ихэнх нутгаар цас орж салхины хүч 18-24м/с хүртэл ширүүнэ. Тиймээс ОБЕГ, Цаг уурын байгууллагатай хамтраад 11 дүгээр сарын 30-нд цаг уурын нарийвчилсан мэдээг олон нийтэд хүргэх аж.  

Х.Соёл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler