|
Видео

Шинэ мэдээ

Цасан шуурганд төөрсөн 9 иргэнийг эсэн мэнд олжээ

Цасан шуурганд төөрсөн 9 иргэнийг эсэн мэнд олжээ

 


Улсын онцгой комиссын шуурхай албаны хуралдаан Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баруун аймгуудад байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарлан, мэдээлэл сонсч, авч хэрэгжүүлэх ар арга хэмжээний чиглэл, үүрэг даалгаврыг өгөв. Энэ сарын 24-25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр тодруулвал Говь-Алтай, Увс, Баян-өлгий, Ховд аймагт байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болж урьдчилсан байдлаар багагүй хэмжээний хохирол учруулжээ. Салхины хурд 18-24 м/сек зарим газарт 40м/сек хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч есөн иргэн сураггүй алга болж, гурван иргэн бэртэж гэмтэн, дөрвөн аймгийн 52 сумын цахилгаан эрчим хүч тасарч, 1600 гаруй мал шуурганд уруудаж, 211 гэр нурж, 27 барилга байгууламжийн дээвэр хуурч хийссэн байна.

Өнөөдрийн 15 цагийн байдлаар сураггүй болсон есөн иргэнийг эсэн мэнд олж, эрчим хүчний агаарын шугамыг сэргээх чиглэлээр 173 хүн 23 техник хэрэгсэлтэй ажиллаж, ОХУ-аас эх үүсвэртэй 220 кВт-ын эрчим хүчний 4 тулгуур багана унасны хоёрыг сэргээн босгохоор, Увс аймгийн Улаангом сумаас Өмнөговь сум хүртэлх 110 кВт-ын 9 тулгуур унасаныг наймыг нь босгож, Увс, Ховд аймгийг хөлдөх аюулаас урьдчилан сэргийлсэн гэв. Аймаг, сумдын онцгой албад тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хохирол учирсан газрууд, айл өрх,  иргэдэд тусламж үзүүлж, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Эрчим хүч тасарсан сумдын хүн эмнэлэг, сургууль цэцэрлэгийг хөлдөхөөс урьдчилан сэргийлж, нөөц эх үүсгүүрээс хангах бүхий л боломжийг дайчилж ажлиллахыг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Эрчим хүчний тасалдлыг арилгахад шаардагдах санхүүжилтыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулах саналаа ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд бэлтгэн танилцуулж шийдвэрлүүлэхийг Шадар сайд салбарын сайдад үүрэг болгов. Дээрхи аймгуудын Засаг дарга нарт эмнэлгүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, шуурганы улмаас гэр нь хийсч, улсын нөөцөөс дэмжлэг авах шаардлагатай айлын тоог гаргах, шаардлагатай бараа материалын жагсаалтыг танилцуулах, ЦУОШГ цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд улам шуурхай өргөн хүрээг хамран хүргэх аргачлалаа боловсронгуй болгохыг холбогдох албан тушаалтнуудад Онцгой комиссоос тус тус чиглэл болгов.гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler