|
Видео

Шинэ мэдээ

Маргааш Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг ҮХЦ хэлэлцэнэ

 

 

Маргааш Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг ҮХЦ хэлэлцэнэ

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно. Нэр бүхий иргэд Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсний дагуу уг тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт гарсан юм.

Энэхүү дүнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцээд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 76 дугаар тогтоол гарган хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учраас уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хуралдуулж байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан маргааш буюу 11 дүгээр сарын 30-нд 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэйгээр хуралдана.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler