|
Видео

Шинэ мэдээ

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль 2019 оны 6-р сард болно

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль 2019 оны 6-р сард болно

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм. Тэд УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар уг тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй, тухайлбал УИХ-ын 62 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан зэрэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байсан юм. Харин дээрх өргөдөл, гомдлын дагуу өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, шийдвэрээ гаргалаа. Тэд УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler