|
Видео

Шинэ мэдээ

Сонгогдох эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хэнтийн нөхөн сонгуулиар маргаан үүсчээ

Сонгогдох эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хэнтийн нөхөн сонгуулиар маргаан үүсчээ

УИХ-ын  сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай  УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсчээ.Уг маргаан Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр үүссэн гэж эх сурвалж мэдээлэв.

 УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг  2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосон.

Гэвч энэ хугацаагаар бол төрийн албан хаагч нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Сонгуулийн тухай хуулиар хэрвээ төрийн албан хаагч нэр дэвшихээр бол зургаан сарын өмнө ажил, албан тушаалаасаа  чөлөөлөгдсөн байх ёстой.

Нэгэнт хуулийн заалттай учраас нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоол Цэцийн шийдвэрээр хүчингүй болж, улмаар Хэнтийн нөхөн сонгууль хойшлох болж байна.

Г.Саруул

эх сурвалж:gereg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler