![]() |
Видео
Шинэ мэдээ
Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг зохицуулахыг уриалжээ
Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудалд шууд оролцохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины төрийн тэргүүн Петр Порошенко нарт манай улс уриалж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Төрийн Департаментад тараасан мэдэгдэлд дурджээ.
"Олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг бид талуудад уриалж байна. Нөхцөл байдлыг зохицуулахыг ерөнхийлөгч П.Порошенко болон В.Путин нарт уриалж байна. Үүнтэй холбогдуулан Нормандын дөрвөлийг дэмжиж байгаагаа бид дахин мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлжээ.
Түүнчлэн М.Помпео "Керчийн хоолойд болсон явдалд АНУ ихээхэн санаа зовж байна” гэж нэмж хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
