|
Видео

Шинэ мэдээ

Харагдах байдал ба үнэн

Харагдах байдал ба үнэн

Ѳглѳѳ ажилдаа яаран алхаж явтал яг миний ѳмнѳ тамхи зуусан, хѳл нь жаахан муу болтой залуу алхаж явснаа тонгойгоод газраас юм авлаа. Хэрэгт дурлаад лавлаж харвал ундааны хуванцар сав харагдана. Ѳѳ би тэгээд л бодлоо. "Хуванцар түүж тушаадаг юм байх даа. Хѳл нь жаахан доголсныг эс тооцвол нуруу туруу сайтай, аятайхан хувцасласан л залуу юм. Хѳгжлийн бэрхшээлтэй гээд ажилд авдаггүй юм байх даа. Үгүй одоо тэгээд хулгай хийсэн биш, хуванцар түүсэндээ ч яахав дээ. Харин тамхи татдаг нь базаахгүй хэрэг байна. Тамхи үнэтэй, бас бохир муухай үнэртэй, биед муушдээ..." энэ тэр гэж бодов, тэрхэн зуурт. Тэгсэн нѳгѳѳ залуу алхаж алхаж хогийн сав харагдангуут нѳгѳѳхѳѳ хаячихдаг байгаа. Ѳѳ хѳѳрхий, миний тѳсѳѳлж буй, тэр хүний хийж буй үйлдэл гэж тэнгэр газар боловшдээ. Юун хѳгжлийн бэрхшээл, хуванцар сав, хогтой хотод үлгэр жишээ болсон, ховорхон хүн байж. Шууд шүтэв, сайхан бодол зурсхийв. Хаа сайгүй утаа, тамхи, шүлс цэрээ тургисан бүдүүлэгчүүд байхад, бусдын хаясан хогийг хогийн сав руу хийчих ухамсар сэтгэлтэй нэгэн байх юутай сайхан бэ. Үл таних залуу минь баярлалаа таньд. Үзэгдэх ѳнгѳ, үнэн хоёрыг ялгаж яваарай гэх шиг, ѳглѳѳг сайхнаар харуулсанд тань талархая. Их Хотын Соёлт Иргэнд

 

https://www.facebook.com/purevsuren.gantulga.1/posts/1836199476477399


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler