|
Видео

Шинэ мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Бензин дутуу шахаж байгаа ” талаар мэдээлэл иржээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Бензин дутуу шахаж байгаа ” талаар мэдээлэл иржээ

Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарт аравдугаар сарын 29-өөс энэ сарын 16-ны хооронд 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь "Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн аж.

Түүнээс гадна "Гэр хорооллын хашаанд хоол хийж зарж байна”, "Муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна”, "Бензин дутуу шахаж байна”, "Барилгын суулт үүслээ” зэрэг 24 гомдол ирснийг харьяа дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд шилжүүлжээ. Харин дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хандсан байжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler