| |
Видео
Шинэ мэдээ
Даваа гарагт нийтийн тээвэр хэвийн явна гэв
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид шатахууны үний зөрүү, үнэ нэмэгдснээс үүдэн доголдолд орж эхэлсэн. Тиймээс хувийн хэвшлийн 17 компани 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж чадахгүй тул даваа гарагаас эхэлж явах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ хэмээн өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхонтой өчигдөр уулзсан. Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Яг хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна.
Урьдчилсан байдлаар хувийн хэвшлийн 17 компанид 4.9, нийтийн тээврийн системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тооцоо хийж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэлээ.
О.Гэрэл
Оллоо.mn