|
Видео

Шинэ мэдээ

Тэргүүн баячуудын нэг Нямтайширт их мөнгө хэрэгтэй байна

Сүүлийн хорин жилийн хугацаанд маш амжилттайгаар хөлжсөн ч маш нууцлаг амьдарсаар ирсэн нэгэн эрхэм бол Монголын Алт буюу "МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир. Хөрөнгө чинээ, бүтээн байгуулалтын хүрээгээ хэнд ч анзаарагдам хурд, далайцтайгаар томруулж эхэлсэн нь түүнийг бараг хүчээр шахуу олны танил болгосон.
 
Бизнес, хувийн амьдрал, үр хүүхэд гээд бүхий л талаар Б.Нямтайшир яах аргагүй өнөөдөр содон хүн болоод байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй  аж ахуйн нэгжээс "МАК” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ "Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болтлоо томорчээ. Өнгөрөгч 2011 онд л  130 гаруй тэрбум төгрөгийг татварт төлж, улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлсэн гэхээр Монголын толгой компанид тооцогдох нь ч зүйн хэрэг. Гэхдээ Монголын тэргүүн баячуудын нэг энэ  эрхэм сүүлийн үед мөнгөний гачаалд ороод байгаа гэнэ. Том хүний зовлон мэдээж мань мэтийнхтэй харьцуулашгүй том. 
 
"Монголын алт” компани Дорноговь аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэсийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энд Эрдэнэтийн ордын 60-70 хувьтай тэнцэх хэмжээний нөөц буюу 300 мянга орчим тонн зэсийн баяжмал олборлох боломж бий гэнэ. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих ажил үргэлжилж байна. Тоног төхөөрөмж нь удахгүй орж ирнэ. Гэхдээ л бас л мөнгө дутаж байгаа аж. Монголын Алт (компани, Өмнөд Солонгосын Lotte Engineering & Construction ХХК-иар "Hyatt Regency Mongolia, Ulaanbaatar” олон улсын 5 одтой зочид буудал бариулах гэрээнд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо гарын үсэг зурсан. Hyatt Regency Mongolia, Ulaanbaatar” нь 41 давхар байх бөгөөд зочид буудлаас гадна тусгай үйлчилгээ бүхий орон сууц, албан контор, дэлгүүр, үйлчилгээний төвүүдтэй байна.
 
Дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ Hyatt Regency компани зочид буудлын менежментийг 20 жилийн хугацаатэй гэрээгээр хийж гүйцэтгэнэ. Энэ том байшинг барих эхний хөрөнгө оруулалт нь л 109,837,900 ам.доллар. 41 давхар байшинг засаж тохижуулахад үүнээс ч их хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Тиймээс барилгын ажил бас л удааширалтай явагдаж байгаа гэнэ. Тиймээс бүгд л мөнгөний эрэлд гарсан бололтой. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцсон экс Ерөнхий сайд Содном Монголын тэргүүн баячуудын нэг МАК-ын зөвлөхөөр ажилладаг. Тэрээр энэ хуралд оролцохдоо МАК-ын том төслүүдийг санхүүжүүлэх, хятад руу төмөр зам барих ажлыг нь гацаанаас гаргаж өгөхийг хүссэн байна.
 
 
 Шударга.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler