|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавиад байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд оролцож хоригийг уншиж танилцуулсан байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Ерөнхийлөгчийн тамгын газраас хоригоо дахин харж байгаад бүхэлд нь биш хэсэгчилсэн байдлаар оруулаад ирэх боломжгүй юм уу. Яг тодорхой асуудлаар дээр хэсэгчилсэн хориг оруулаад ирвэл зохистой байлаа. Хөдөө аж ахуйн салбарыг солонгоруулах чиглэлд манай М.Билэгт гишүүн идэвхтэй ажиллаж байгаа. Ерөнхийлөгч бас энэ чиглэлд санал гаргадаг. Хоригийг хүлээж авахгүй болохоор нийгэмд сөрөг ойлголт өгөөд байна.

ЕТГ-ын дарга З.Энхболд "Төсвийг хаанаас нь хасаад, хэрхэн танах нь УИХ, Засгийн газрын ажил. Ерөнхийлөгч бодлогын түвшинд асуудлыг ярьж байгаа. Хөдөө аж ахуйн салбараа солонгоруулах чиглэлд 500 тэрбум  орчим төгрөгийг төсвөөс таначих гэсэн ерөнхий санал оруулж ирсэн. Бүхэлд нь тавьснаар та бүхний аль төсвөөсөө ямар замаар танах эрх чөлөө нэмэгдэнэ.  Талын нэг тараасан төсвүүдээ хумих боломж байгаа. Гишүүний мөнгө гэж муу хэлүүлэн, хэлүүлэн тавих хэрэг байна уу гэдгээ та бүхнийг ярь гэж байгаа юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүхэлд нь тавьтсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцогдчдын 75 хувь нь дэмжсэнгүй.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler