|
Видео

Шинэ мэдээ

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авна гэдэгт найдаж байна

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авна гэдэгт найдаж байна

АН-ын бүлэг дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа, "УИХ 11 дүгээр  сарын 2-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж, өчигдөр  бүхэлд нь хориг тавилаа. УИХ-д эрүүл саруул гишүүд байгаа л бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авна гэдэгт найдаж байна” гэлээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, "АН ард түмний хүсэлтэй нэг байр суурьтай байх болно. Засгийн газрыг огцруулах тухай асуудалд АН-ын гишүүд болон бүлгийн зүгээс тодорхой байр суурь баримтлахгүй байна гэсэн яриа гадуур байх шиг байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан гишүүдийг огцруулах, 60 тэрбум төгрөгийн асуудал гээд хариуцлага тооцох  ёстой гэсэн ард түмний  байр суурьтай  АН-ын бүлэг нэг байгаа” хэмээв.
Мөн өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж буй бөгөөд Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхийг хэлэлцэж байна.
 
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler