|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томиллоо

МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томиллоо

МАН-ын бүлэг хуралдаж, тус намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилжээ. Тэрээр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Шинээр томилогдсон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа, "Улс төрийн хувьд амаргүй цаг үед Бүлгийн даргаар ажиллах боллоо. Бүлгийн  даргын хувьд  намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын чуулганд оролцох ирц,  хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж байна. Түүнчлэн нийгмийн бухимдалтай энэ үед бүлгийн гишүүдтэй ёсзүйн хүрээнд  ажиллахаас гадна бүрэн эрхийн дархлааг бэхжүүлэхэд анхаарна. Засгийн газрыг огцруулах явдал нь цаг үеийн асуудал биш. Засаг огцруулах гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэхдээ бидэнд тэдэн гишүүний гарын үсэг цуглуулаад байгаа гэсэн албан ёсны  мэдээлэл алга. Бүлгийн даргын эрх үүргийн тухайд  бүлгийн гишүүдийг  хариуцлагажуулах,  зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх болохоос биш тусгай эрх эдэлдэг хүн биш ээ. Өнөөдөр намайг МАН-ын бүлгийн даргаар томилсон явдал нь  намаас өгч буй даалгавар  юм” гэв.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ТОВЧ НАМТАР
 
1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
 
1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
 
1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
 
2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 
1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
 
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
 
2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
 
2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
 
2016 оноос Монгол УИХ-ын гишүүн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler