|
Видео

Шинэ мэдээ

Б.Махбалд холбогдох хэргийг Прокурорт шилжүүлэв

Б.Махбалд холбогдох хэргийг Прокурорт шилжүүлэв

Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлтийг прокурорт шилжүүлэв.

Хэргийг эргэн санахад, өнгөрөгч 8 дугаар сарын 9-ний пүрэв гарагийн 21.45 цагийн үед "ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн гэгч нь гадны нөлөөтэй амиа алдсан байв. Харин түүний амь насанд халдсан хэрэгт холбогдуулан тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг цагдаагийн байгууллага сэжигтнээр татан өнгөрсөн хугацаанд шалгасан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler