| |
Видео
Шинэ мэдээ
Энэтхэгийн сурагчдад аз жаргалын хичээл орж эхэлжээ
Энэтхэгийн Засгийн газар ЕБС-ийнхаа хичээлийн хөтөлбөрт аз жаргалын хичээлийг нэмж баталжээ. Аз жаргалын хичээл нь сурагчдын оюун санаа, сэтгэл хөдлөлийн хэрэгцээнд тулгуурлан түүх ярих, бясалгал йога хийх зэргээр оюун бодлыг нь цэгцэлж, дэмжих зорилготой гэнэ. 45 минутын хугацаатай тус хичээлд бэлтгэл, бага, дунд сургуулийн 14 нас хүртэлх сурагчид хамрагддаг байна. Насны ангиллын хувьд бэлтгэлээс хоёрдугаар анги, гурваас тавдугаар анги, зургаагаас наймдугаар ангийн сурагчид гэж хуваажээ. Ингэснээр сурагчид санаа зоволт, бухимдлаас ангижирч, сэтгэл гутралаа зохицуулах боломж бүрдсэн байна. Аз жаргалын хичээлийн хувьд шалгалт, гэрийн даалгавар гэсэн ойлголт байхгүй гэнэ. Аз жаргалтай хүүхдүүд илүү хурдан сурч, бүтээлчээр сэтгэж, сайн унтаж амарч чаддаг мөн аливаа асуудал тулгархад сэтгэлийн хаттай болно гэж тооцоолжээ.