|
Видео

Шинэ мэдээ

Сурагчдын амралт 29-нөөс эхэлнэ


Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтын хуваарийг батлан гаргажээ. Хуваарийг нийслэл болон хөдөө орон нутагт өөр өөр хугацаатай байхаар заасан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын ЕБС-ын 1-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын дөрөвнийг хүртэл амрах бол хөдөө орон нутгийн сурагчид доорх хуваарийн дагуу амрах аж.

III улирлын амралтын хуваарь: /Улаанбаатар/: I-XII анги: 3/29 - 4/04 - 1 долоо хоног /Орон нутаг/ I-V анги: 03/23 - 04/12 - 3 долоо хоног VI-IX анги: 03/23 - 04/04 - 2 долоо хоног X-XII анги: 03/16 - 03/29 - 2 долоо хоног амрах юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.