|
Видео

Шинэ мэдээ

Түгээлтийн автомашиныг цагаар хязгаарлах албан ёсны шийдвэр гараагүйг мэдэгдээд байна

Түгээлтийн автомашиныг цагаар хязгаарлах албан ёсны шийдвэр гараагүйг мэдэгдээд байна

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор худалдаа, үйлчилгээний түгээлтийн автомашинуудыг цагаар хязгаарлах тогтоол гарч хэрэгжих гэж буйг худалдаа эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэж байгаа боловч нийслэлийн зүгээс ийм шийдвэр гараагүй гэж мэдэгдэж байна.
Тодруулбал, нийслэлд үйлчилгээний 3.5 тонноос дээш багтаамжтай автомашинуудыг Улаанбаатар хотын бүсэд өглөө 06-10 цагт, орой 16-20 цагт явуулахыг хориглож, үүнд орон нутгаас нийслэлд бараа татахаар ирсэн машинуудыг хамруулахаар тогтоол гаргаж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр зэхэж буй. Үүнийг эсэргүүцэж Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл удаа дараа байр сууриа илэрхийлж, "Түгээлтийг хязгаарлах нь түгжрэл буурах гарц мөн үү?” хэлэлцүүлэг өрнүүлсэн ч тодорхой ахиц дэвшил, зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа юм.
 
 
Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн үйлчилгээ явуулж буй авто машинуудыг цагийн хязгаарлалтад оруулж явуулах шийдвэр гарсан гэж байгаа нь ташаа мэдээлэл болохыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдэгдсэн юм. Тэд хэлэхдээ, "НИТХ-ын Тэргүүлэгчдээс өнгөрсөн 5-р сард Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, автозамын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр 70 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа төрийн холбогдох байгууллагуудтай хамтран дүүрэг тус бүрт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж, нийслэлийн хэмжээнд шийдэх санал зөвлөмжүүдийг мөн гаргасан. Санал зөвлөмж, мэргэжлийн байгууллагын тоо, баримт, судлаачдын тооцоонд үндэслэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, хэт их ачааллыг үе шаттайгаар бууруулах чиглэлээр 70 дугаар тогтоолыг батлан гаргасан талаар дурдлаа.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэд хөтөлбөр, тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд журмын төслийг боловсруулж, НИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон. Дээрх журмын төсөл НИТХ-д өргөн баригдаагүй бөгөөд түгээлтийн автомашиныг тодорхой цаг хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй болохыг мэдэгдсэн юм.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler